Онцлог, давуу тал
Бид бүх төрлийн вэб хуудас зохион байгуулах, хөгжүүлэх, шинэчлэхэд зориулан өөрсдийн гэсэн Мэдээлэл удирдах уян хатан багаж буюу агуулах удирдах системээ 2008 онд албан ёсоор бүтээсэн.
Уг систем нь бидний Оюуны Өмч бүхий бүтээл юм. Бид ямар нэгэн интернэтэд байдаг бэлэн системүүд ашигладаггүй. Бэлэн системүүдийн давуу тал нь бүх зүйл нь бэлэн энгийн мэдлэгтэй хүн ашиглаж болох хэдий ч сул тал нь нууцлал, аюулгүй байдал, сайтын зохион байгуулалт, эмх замбаагүй байдал болон цаашдаа авч явж хөгжүүлэхэд бэрхшээлтэй найдваргүй байдаг. Тиймээс бид зоригтой алхам хийн өөрсдийн гэсэн Агуулга Удирдах Систем McCMS бүтээсэн.
McCMS нь ашиглахад хялбар, хамгаалалт сайтай, хурдтай, энгийн бөгөөд уян хатан, хүчирхэг систем юм. McCMS-ийн онцлог нь бүгд хэрэглэхэд хялбар, мэргэжлийн болон програмчлалын єндєр мэдлэг шаардагдахгvй энгийн бүтэцтэй систем юм.
Вэб удирдах систем буюу CMS гэдэг бол вэбийг хялбар бөгөөд хурднаар хөгжүүлэх, хөгжүүлсний дараагаар вэбийн агуулга болон мэдээллийг хялбараар өөрчилж, шинэчлэхэд зориулагдан бүтээгдсэн вэб програмчлалын шийдэл юм. Вэб удирдах систем нь цаг зав болон эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлт хийх боломжийг олгодог. Вэб удирдах системийг ашигласнаар та хүссэн үедээ, хаанаас ч вэб сайтаа удирдан зохион байгуулж, шинэчилж байх боломж бүрдэнэ.
Та тухайн вэб сайтдаа текст,
зургаас гадна аудио, видео, хөдөлгөөнт дуу дүрс бүхий мэдээлэл оруулах боломжтой.
Цааш цаашдаа энэхүү системээ улам бүр хөгжүүлэн Мэдээлэл технологийн өндөр хурдацтай эрин зуунд хөл нийлүүлэн алхахын тулд хэрэглэгчид та бүгдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн маш сайн чанарын өндөр технологи, шийдлүүдийг ханган ажиллах нь бидний эрхэм зорилго, зорилт болно.
Хэрэв та бvхэн вэб хуудас хийлгэхээр шийдсэн
бол бидний Хийсэн ажилууд хэсэгт орж танилцан дизайны шийдэлээс харж санаа авах, уг
дизайнтай ойролцоо хэлбэрээр хийлгэх болон єєрийн хvссэн дизайнаар
хийлгэх боломжтой!
Та бvгд манай вэб vйлчилгээний vнийн саналийг эндээс... авч болно.
|