HYYP :: БИДНИЙ ТУХАЙ :: McCMS ГЭЖ ЮУ ВЭ? :: ХИЙСЭН АЖЛУУД :: YНИЙН САНАЛ :: ВЭБ ХОСТ :: ЗӨВЛӨГӨӨ :: ХАРИЛЦАХ ::

Вэб сайт хийх талаар


Орчин vед интернэт, вэб хуудасгvйгээр бизнес ажил vйлчилгээг тєсєєлєхийн аргагvй болжээ. Тиймээс таны хувьд танай байгууллагын vйл ажиллагаа хэр явагдаж байгааг эргэцvvлэх хэрэгтэй. Та Вэб хуудасныхаа нэрний асуудлыг шийдсэн бол тэрхvv нэрээр нэрлэгдэх вэб хуудсыг хийх хэрэгтэй.

Вэб сайтыг бvтээж хийх нь хэцvv ч гэсэн бvтээлч ажил юм. Амжилт гэдэг бол маш єндєр бэлтгэгжсэн тамирчны бvр гараанаасаа анхаарч эхлэдэг хариуцлага шиг таны вэбийн чанартай байх эсэх нь та ямар хvнээр тvvнийг хийлгvvлэхээс эхлэх юм. Орчин vед хэн сонирхсон, хэн дуртай нь л вэб хийдэг болсон байна. Чухамдаа тэд вэбийг жинхэнэ ёсоор нь мэргэжлийн тvвшинд хийж байгаа гэдэгт та итгэж байна уу?! Вэб хийх нь єєрийн гэсэн мэдрэмж, єнгєний зохилдолгоо, авъяас ур чадвар, мэргэжлийн єндєр мэдлэг боловсрол... гээд олон зvйлийг шаарддаг тул тийм хялбар хэн дуртай нь хийчих ажил биш юм.

Тэгэхээр vvнээс дvгнэлт хийхэд:

  1. Та єєрєє хийж болно
    Хэдийгээр энэ нь хамгийн хялбар бєгєєд зардал багатай арга боловч vvний тулд та вэб хуудас хийдэг хэрэглээний болоод мэргэжилийн программуудыг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
  2. Бусад хувь хvмvvсээр хийлгэх
    Тэдгээр хvмvvс нь хэдий хэрэглээний программуудыг сонирхолоороо болон мэргэжлийн сургуулиудын хичээлээр сурсан байдаг ч тэд вэб хуудас хийх тал дээр маш бага туршлага хуримтлуулсан байдаг. Та тэднээр хийлгэх боллоо гэхэд таны вэб магадгvй тvvнд анхных нь буюу 2, 3 дахь вэб нь л байж болох талтай. Єєрєєр хэлбэл дєнгєж эхлэн сонирхогч бєгєєд тэдний хувьд туршилтын туулай гэгч болох магадлалтай тул хариуцлагыг тэд єєрсдєє vvрэхгvй хєнгєхєн даваад гарчих тийм л хvмvvс... Дээр нь вэбээ хийлгэснийхээ дараа буюу хэсэг хугацааны дараа засвар хийх ба шинэчлэлт хийх болохоор вэбийг тань хийсэн хvнийг та олж чадна гэдэг нь эргэлзээтэй.
  3. Мэргэжлийн байгууллага болон студид захиалах
    Вэб хуудас хийх тєрлєєр дагнаж мэргэжсэн байгууллага болон студид хандаж вэб хуудасаа хийлгэх нь хамгийн vр дvнтэй бєгєєд vр ашигтай арга юм. Тэд туршлагатай, бєгєєд vр дvнтэй, тэднээр хийлгэсэн бол вэб хуудас тань таны нvvрийг улайлгахгvй, вэб хуудсын тань vгнvvд арзайхгvй, тэнд буй vгэнд алдаа гарахгvй, зурагнууд нь бvгд харагдана, товчоор та хэн нэгэнд єєрийнхєє вэб хуудсын хаягийг ам бардам хэлж чадах болно. Мєн дараа нь засвар хийх, шинэчлэлт хийхээр болох наад зах нь мэргэжлийн зєвлєгєє авахад хvртэл урамтай байдаг зэрэг ямар нэг асуудал болоход таатай хvлээж авах ба хvндрэл бэрхшээл гарахгvй.

Вэб сайтыг хийж эхлэхээсээ ємнє юу хийх гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Таны сонирхол чухам яг хаашаа чиглэж байна вэ? Вэб хийж болохоор маш олон зvйлс байгаа, гэхдээ чухам хийх гэж байгаа хvний жинхэнэ юу сонирхдог, ямар зорилготой вэ гэдэг л хамгийн чухал. Учир нь чухам vvнээс л таны сайт амжилт олж чадах уу, vгvй юу гэдэг нь шалтгаалдаг нь батлагдчихсан зvйл. Хvvхдэд их хайртай, хvvхдvvдэд зориулсан бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг хvмvvсийн хийсэн амжилт ихтэй вэб сайтууд олон байдаг. Бас том цуглуулагчдын сайн сайн сайтууд ч байдаг. Хэрвээ зєв л хийж чадах юм бол ямар нэгэн хоббиноос л амжилт ихтэй вэб сайт тєрж чадах юм. Юуг би сайн мэдэх билээ, юу сонирхож хийдэг билээ гэдгээ л тодорхойл. Ганц ширхэг зєв санаанаас цаашдын амьдрал хамаарах нь зєвхєн вэб сайт хийхийн хувьд ч биш амьдралд ч элбэг тохиолддог билээ.

  • Ямар тєрлийн зочдыг та татах гээд байгаа юм бэ?
  • Зочид энэ сайтаас юуг мэдэж авах ёстой вэ?
  • Тэдэнд яаж ойлгуулах вэ?
  • Таны хийгээд байгаа шиг тєрлийн сайтуудад ер нь хэр их хvн орж vздэг юм?
  • Бусдаас ялгагдах ямар нэгэн шинэлэг зvйл миний сайтад байх билvv?
  • Бусад сайн вэбvvдээс санаа авчихмаар зvйл байгаа эсэх?

Гэхчлэн вэбээ хийхээсээ ємнє єєрєєсєє асуу.

Вэб хуудсаа хийсний дараа

Єєрийнхєє вэб сайтыг Интернэтээр аялагчдын анхаарлыг татсан, зочдоор дvvрэн сайт болгоно гэдэг бол єндєр оргил єєд мацахтай адил бэрх зvйл. Гайхалтай сайн вэб сайт хийх гэсэн зорилгодоо хvрэхээр улам єндєр мацах тусам явах зам улам бvр хэцvv болсоор байдаг. Таны мэдэх мундаг сайтуудыг хийхэд хичнээн их хєдєлмєр, цаг хугацаа зарцуулсан гэж бодож байна?

Зорилгодоо хvрэхийн тулд танд маш их цаг хугацаа, нєр хичээл зvтгэл шаардагдах боловч ажил хэрэг тэр бvрий тєлєвлєснєєр явж єгдєггvй нь харамсалтай. Ингэлээ гээд шантарч болохгvй. Танд vнэхээр болимоор санагдах, залхах vе олон гарна. Таны хийгээд байгаа сайтыг хэн ч орж vзэхгvй, хэзээ ч хєгжихгvй мэт санагдах vе ч тохиолдоно. Харин энэ vед л таны хийж болзошгvй хамгийн том алдаа бол бууж єгєх. Хамгийн зєв арга бол вэб сайтынхаа тєлєє таны хийж чадах сайн сайхан зvйлс, танд байгаа боломжуудын талаар эргэцvvлэх, тvvнийгээ хийхээр зориглох алхам юм.

Єєрийнхєє вэбийг дахиад нэг сайн vз.

  • Таны сайт руу анх оронгуут л ямар тєрлийн сайт болохыг шууд ойлгож болж байна уу?
  • Таны сайтын дизайн, тєрх байдал нь зорилготойгоо дvйж байна уу?
  • Дизайн нь HTML, хvснэгтvvд зэрэг бичлэгvvдийг зєв сайн ашиглаж чадаж уу?
  • Сайтыг vзэж байхад хэрэгтэй мэдээллээ олохын тулд дээш доош нь хуудсыг гvйлгэж vзэх шаардлага гарч байна уу?
  • Графикууд нь дэлгэцэн дээр байх ёстойгоороо харагдаж чадаж байна уу?
  • Та vнэхээр хvссэн зvйлээ зарж, сурталчилж чадаж байгаа болов уу?
  • Мэдээллийн агуулга ямар байна?
  • Илvv сайжруулах боломж юу байна?
  • Ер нь сайт дахь мэдээллийн агуулгаа сайн судалж боловсруулж чадсан уу?
  • Агуулга нь ерєнхий зорилготойгоо тохирч чадаж байна уу?
  • Зарим хэсгийн харагдах байдал, агуулгыг сайжруулахын тулд устгачихмаар илvv дутуу зvйлс байгаа юм биш биз?
  • Бусад сайтууд дээр линк тавих ч юмуу, єєр сайн сайтуудын линкийг байрлуулах зэргээр оролдож vзсэн vv?
  • Чанартай бvтээгдэхvvн vйлдвэрлэхээсээ ємнє зарахыг л чухалчлаад байна уу?
  • Сайтад зочлогчыг анхаарлын тєвд байлгаж чаддаг уу?
  • Ямар бай руу хамаг анхаарлаа тєвлєрvvлж байгаа вэ?

Энэ бvгдийн эцэст таны санаа бодол, шийдвэр тань бага ч атугай єєрчилєгдсєн гэдэгт бид эргэлзэхгvй байна. Тиймээс Вэб хуудас ямагт та бvгдийн амжилтын маш том алхам байх болно!..

 

Домэйн нэр >> Вэб хийх >> Вэб байрлуулах >> Вэб сурталчилах

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Нvvр | Танилцуулга | Мэдээлэл | Урлан | Yнийн санал | Харилцах
Copyright © 2005-2008. "Микродизайн ХХК " Бүх Эрх Хуулиар Хамгаалагдана .